• Facebook
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@medipiu.mn
EN
Эдийн Засаг, Хөгжлийн Яамны Нэгдсэн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
    • Санхүүжилтийн мэдээлэл
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Нээлттэй ажлын байр
    • Шилэн данс
  • Хөгжлийн түншүүд
  • Menu Menu

БҮСИЙН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН САНГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

2026-09-16

«Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн хөрөнгө оруулалтын сан» (GIRAF)-г өнөөдөр (2026.08.24) албан ёсоор нээлээ.

Тус санг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассет менежмент” ХХК удирдаж, олон улсын байгууллагууд болон төрийн хамтарсан 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкнуудаас 25.0 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт төвлөрүүлэн хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилт олгох юм.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банк хооронд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн салбарт тулгараад буй бэлчээрийн даац хэтрэлт, мал аж ахуйн тогтворгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэх олон сөрөг хүчин зүйлийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд болон Азийн хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн тодорхой хэсгийг GIRAF-аар дамжуулан хэрэгжүүлэх юм.

Ингэснээр хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн түүхий эд нийлүүлдэг уламжлалт бүтцээс үе шаттайгаар шилжиж, үр дүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээнд суурилсан тогтвортой эдийн засгийн шинэ бүтэц бүрдэх суурь нөхцөл бий болно.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫНХӨГЖЛИЙН БАНК

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://medipiu.mn/wp-content/uploads/ckw8tpxksrnwth80sz9mxzwceapkhgbukzoiq6i1-1.jpg 797 1280 asdip https://medipiu.mn/wp-content/uploads/header-logo-mn-icons.png asdip2026-09-16 16:57:442026-09-29 14:00:33БҮСИЙН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН САНГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ

Шинээр нэмэгдсэн

  • БҮСИЙН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН САНГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ2026-09-16 - 16:57
  • NOTIFICATION OF CONTRACT AWARD2026-05-08 - 16:46
  • NOTIFICATION OF CONTRACT AWARD2026-02-25 - 18:07
  • ASDIP хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдлаа2026-02-25 - 11:21

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж
    • Санхүүжилтийн мэдээлэл
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Нээлттэй ажлын байр
    • Шилэн данс
  • Хөгжлийн түншүүд

Санал хүсэлт

3 + 4 = ?

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд, ECO INTERNATIONAL TOWER №801

Утас

+976-77660116

Имэйл

info@medipiu.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

NOTIFICATION OF CONTRACT AWARD
Scroll to top